Сүүлийн үед нэлээдгүй түгээмэл хэрэглэгдэх болсон автомат гаражийн хаалгыг ахуйн хэрэглээний, мөн үйлдвэрийн зориулалттай гэж 2 ангилдаг.

Үйлдвэрийн зориулалттай гэдэг нь зогсолтгүй ажиллаж байх зориулалттай бөгөөд ойролцоогоор 100.000 удаа нээгдэж хаагдах нөөцтэй. Үйлдвэрийн хаалгыг том хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой бөгөөд өргөн, өндөр нь 6-7 метр байх боломжтой. Байнга нээгдэж хаагддаг учир үйлдвэрийн зориулалттай хаалганы эдэлгээг уртасгах зорилгоор илүү бат бөх материал ашигладаг бөгөөд илүү том хаалганы хавтанд бэхжүүлэх хөндлөвч төмөр, доод болон төгсгөлийн профиль хажуугийн кронштейн гэх мэт нэмэлт тоноглолуудыг суулгадаг.

Ахуйн зориулалттай хаалганы нээгдэж хаагдах цикл харьцангуй цөөн өдөрт 5-с олонгүй байдаг. Ахуйн зориулалттай хаалгыг үйлдвэрлэхдээ гадаад өнгө үзэмж, хэрэглээний ая тухтай байдалд илүү анхаарал хандуулдаг. Хэрэв ахуйн зориулалттай хаалгыг зориулалтын бусаар ашиглах, үйлдвэр, аж ахуйн нэгжид ашиглах тохиолдолд хурдан хугацаанд ашигладтаас гарах, үүнээс үүдэн засварын ажлын өртөг нэмэгдэх, зарим тохиолдолд тухайн байгууламж руу хэсэг хугацаанд орох боломжгүй болох гэх мэт сөрөг үр дагаварууд бий болдог.

Дээрэхээс үзэхэд ахуйн зориулалттай хаалгыг үйлдвэрийн зорилгоор ашиглан хэмнэлт гаргана гэж үзэх нь эсрэгээрээ зарлагыг өндөр болгох хаалганы үйл ажиллагаа доголдох зэрэгт хүргэдэг байна. Үүний дээр үндсэн зориулалтаар нь ашиглаагүй аливаа тоног төхөөрөмж тэр дундаа гаражийн хаалганд үйлдвэрийн баталгаа гаргах боломжгүй болдог.Энэ тохиолдолд үйлдвэрлэгч болон засварын төвд хандан төлбөртэй засвар үйлчилгээг авч болдог.

Эдийн засаг:

  • 40 мм зузаантай хавтан
  • Гараар нээж хаах гинж
  • Дотор талын түгжээ
  • 10 стандарт өнгө
  • 25,000 удаа нээгдэж хаагдах нөөц
  • 2 төрлийн хээ
  • 14 сарын баталгаат хугацаа
  • Үйлдвэрлэх хугацаа 1,5-2 долоо хоног

Сонгодог:

  • 40 мм зузаантай хавтан
  • Удирдлагын блоктой үйлдвэрийн хаалганы мотор
  • Дотор талын түгжээ
  • 10 стандарт өнгө
  • 25,000 удаа нээгдэж хаагдах нөөц
  • 2 төрлийн хээ
  • Филенка хээ
  • 14 сарын баталгаат хугацаа
  • Үйлдвэрлэх хугацаа 2-3 ажлын өдөр

Элит:

  • Панорамик /үргэлж шилэн/ хаалганы хавтангийн зузаан 40-45 мм
  • Удирдлагын блоктой үйлдвэрийн хаалганы мотор
  • Хаалганы хавтангийн ашиглалтын хугацаа уртасгасан
  • 10 стандарт өнгө
  • 100,000 удаа нээгдэж хаагдах нөөц
  • Удирдлагын блок
  • Явган хаалга
  • 14 сарын баталгаат хугацаа
  • Үйлдвэрлэх хугацааг менежрээс тодруулах

Хаалганы үнийн санал авах





Үйлдвэрийн зориулалттай гаражийн хаалга: Хавтангийн төрлүүд

Алютех брэндийн үйлдвэрлэж буй ахуйн болон үйлдвэрийн зориулалттай гаражийн хаалганы хавтангийн гадаргуу олон төрлийн сонголттой. Хамгийн түгээмэл хэлбэр нь “усан долгио” “хэвтээ гофр”. Үүний дээр үйлдвэрээс нэмэлт үнэгүйгээр 8 өнгийн шийдлийг  санал болгодог. Харин нэмэлт үнэтэйгээр RAL каталогийн дурын өнгөөр захиалах боломжтой.

Өндөр чийгшилттэй байгууламжид зориулсан зэврэлтийн эсрэг хамгаалалттай тросс, зэвэрдэггүй тэнхлэг, чиглүүлэгч зам, пүрш гэх мэт эд ангиуд байдаг. Хаалганы хүрээгээр тусгайлан бэлдсэн каучук резин дулаалга хийснээр хур тунадас болон дулаан алдахаас найдвартай хамшаалдаг.

"Алютех" брэндийн гаражийн хаалгны систем нь трос тасарсан тохиолдолд хаалганы хавтанг тасрахаас хамгаалсан хамгаалалттай байдаг.

Нэмэлт хэрэгслүүд

Хаалганы эдэлгээний хугацааг уртасгах зорилгоор явган хаалга суулгаж болдог. Энэ нь шаардлагатай тохиолдолд гаражийн хаалгыг бүтнээр нь нээж хаахгүйгээр орж гарах боломжийг олгодог ба цаг хугацаа, цахилгаан хэмнэхээс гадна гол нь дулаан алдагдал бага байдаг. Явган хаалга гаражийн хаалганы адил өнгө загвартай панелаар хийгддэг учир өнгө зохицол дээд зэрэг.

Мөн гаражийн хаалганд байгалийн гэрэл чөлөөтэй нэвтрүүлэгч цонх суурилуулж болдог бөгөөд энэ нь тог цахилгаанд хэмнэлттэйгээс гадна ямар ч барилгын архитектурт гайхалтай зохицдог байна.

Гаражийн хаалгыг автоматаар болон гар аргаар онгойлгож болно. Хамгаалалтын пүрш нь хаалганы хавтангийн жинг тэнцвэржүүлэх, гараар өргөхөд хөнгөн байх, тросс тасарсан тохиолдолд хаалганы хавтанг шууд унахаас сэргийлдэн байна. Хаалгыг гараар өргөж буулгахын тулд гадна дотор 2 талаас бариул тогтоодог ба том хэмжээтэй хаалгыг гинжин татуургаар нээж хаадаг.

Тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн /BFT, AN-Motors/ мотороор тоноглогдсон автомат удирдлагатай гаражийн хаалга нь хэрэглээний тав тухыг дээд зэргээр хангадаг.Үйлдвэрийн зориулалттай гаражийн хаалганы мотор 40 м.кв. хүртэл хэмжээтэй хаалгыг өндөр ачаалалтай үед ч доголдолгүй өргөх хүчин чадалтай. Мөн нэмэлтээр удирдлага, удирдлагын самбар, гэрлэн дохио, саад мэдрэгч гэрэл, дохионы гэрэл зэргээр тоноглож болно.