Эвхэгддэг төмөр торон хаалт нь цонхны систем болон дэлгүүр худалдааны төвийн шилэн хаалт, лангууг хагарах, хулгай орохоос хамгаалах, гадаад үзэмжийг нэмэгдүүлж найдвартай хамгаална. Эвхэгддэг төмөр торон хаалт нь дурын интерьер болон архитектур засалтай төгс зохицдог учир олон дэлгүүр мухлаг, худалдааны төвүүдийн салшгүй нэг хэсэг, нэрийн хуудас болж чадсан. Энэхүү эвхэгддэг төмөр торон хаалтны ачаар дэлгүүр худалдааны төв болон кафе шилэн лангуугаа шөнийн цагаар ч гэрэлтүүлэх боломжтой болсны зэрэгцээ сертификатаар баталгаажсан тусгай хамгаалалтын системтэй учир банк ресторан , үнэт эдлэлийн дэлгүүрүүдийн хамгаалалтанд ч тохиромжтой байдаг. Эвхэгддэг төмөр торон хаалт үйлдвэрлэх хамгийн тохиромжтой түгээмэл материал бол хөнгөн цагаан юм. Яагаад гэвэл хөнгөн бас хангалттай бат бөх найдвартай, экологийн цэвэр бүтээгдэхүүн бөгөөд агаарын температурын өөрчлөлтөд тогтвортой, ус чийгний нөлөөллөөс айх шаардлагагүй.

Ворота Улан-Удэ компани зай талбайн хэмнэлттэй бүтээгдэхүүнүүдийг санал болгодог, үүний дагуу төмөр торон хаалт ч бас дээшээ эвхэгддэг давуу талтай. Хөнгөн цагаан шахмал таран хаалт нь хаалга болон цонхны дээд талд бэхлэгдсэн эргэдэг голд ороогдож дээш сөхөгддөг ба хамгаалалтын хайрцаг нь ил ба далд монтажтай байж болдог. Ийм торон хаалтыг хаалттай байх үед нь задаргаа хийх боломжгүй.

Барилгын фасадны загвараас шалтгаалан торон хаалтны монтаж нь хэд хэдэн янз байдаг. Ил болон далд монтажийг ашиглан роллетон хаалтыг барилгын гадна болон дотор суурилуулах боломжтой.
Роллетон хаалтыг сөхөж буулгах хэд хэдэн арга байдаг. Үүнд:
- Хамгийн түгээмэл, эконом хувилбар гар удирдлага.
- Олон төрлийн үйлдлийн систем бүхтий автомат удирдлага.
“Алютех” брэндийн роллетон хаалтууд нь удирдлагын төрлөөс үл хамааран ашиглахад хялбар бөгөөд эдэлгээ удаан байхаар зохион бүтээгдсэн байдаг. Роллетон хаалтны системийн өргөн хэрэглээ нь роллетон хаалтны бүтцийг улам боловсронгуй болгоход нөлөөлж хүчитгэгч профиль, торон хаалт, төгсгөлийн профиль зэргийг бий болгоод байна. Өмнө нь хамгийн өргөн нь 5 хүртэл байсан бол эдгээрийн ачаар 7 метр хүртэлх өргөнтэй роллетон хаалт суурилуулах боломжтой болсон. Үүний зэрэгцээ роллетон хаалтны талбай 16-21 мкв хүртэл том болсон.

Хаалганы үнийн санал авах