Premium ангиллын GEALAN вакум цонх

Манай компани үйл ажиллагаагаа улам өргөжүүлсээр дахин нэг бүтээгдэхүүнийг санал болгож байгаадаа баяртай байна. Энэ нь Сибирийн эрс тэс уур амьсгалд зориулагдаж зохион бүтээгдсэн Premium ангиллын GEALAN дулаан тусгаарлагч хуванцар цонх юм.

Бид танай аюулгүй байдлын баталгаа болгож хулгайн эсрэг Roto NT тоноглол бүхий 6 камертай GEALAN S 8000 цонхны системийг үнийн өргөн сонголттойгоор санал болгож байна.
Манай мэргэжилтнүүд бүх ажлыг богино хугацаанд, чанарын баталгаатайгаар гүйцэтгэнэ. Хуванцар цонхны бүх хэмжилт, суурилуулалтыг манай мэргэшсэн ажлын баг хариуцан гүйцэтгэдэг.

Манай үйлдвэрийн цонхыг сонгох 5 шалтгаан:

1. Боломжийн үнэ
Бид зөвхөн ашгийн төлөө ажилладаггүй. Бидний зорилго – чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх.
2. Төлбөрийн уян хатан нөхцөл
Илүү төлөлт 0%. Борлуулалтын албанд захиалгаа баталгаажуулах ба таны боломжид тулгаарлан төлбөр төлөх графикийг гаргана.
3. Таны цонхыг Герман технологи ашиглан орчин үеийн робот тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэдэг учир чанарын өндөр түвшинд үйлдвэрлэгддэг гэсэн үг.
4. 10 жилийн баталгаат хугацаа. Манайд мэргэшсэн баг хамт олон ажилладаг учир тэдний ур чадварт эргэлзэх хэрэггүй. Тиймээс зөвхөн бүтээгдэхүүнээр зогсохгүй угсралтын ажилд ч мөн адил 10 жилийн баталгаат хугацаа олгодог.
5. Угсралтын ажлын чанарын хяналт
Манайд угсралтын ажлын чанарыг хянах баг ажилладаг учир таны цонх стандарт журмын дагуу суурилуулагдсан гэдэгт итгэлтэй байж болно. Яагаад гэвэл таны цонхыг суулгасны дараа чанарын хяналтын баг заавал шалгаж хүлээлгэн өгөх болно.

GEALAN цонхны системийн үзүүлэлтүүд:

  1. Цонхыг хааж түгжих онцгой тоноглолтой
  2. Герман улсын Gealan S8000 цонх нь 6 камертай бөгөөд профилын өргөн нь 74 мм байна!
  3. Шилэн пакетын өргөн 44мм!
  4. Гурван тэнхлэгийн тохируулгатай доод нугас.
  5. GU Герман хамгаалалтын холбох хэрэгсэл.
  6. Бүтээгдэхүүн бүр өөрийн гэсэн зургаан оронтой кодтой.
  7. Өөр дээрээ бичил агааржуулалтын системтэй ба олон үе шаттай агааржуулалт суурилуулах боломжтой.
  8. Төмөр бариул

GEALAN цонхны экологийн стандарт

Металл пластик материал үйлдвэрлэгч Германы Gealan Fenster-Systeme нь байгаль орчны аюулгүй байдлын стандартыг бүрэн хангасан хар тугалгын хольцгүй, цонхны үйлдвэрлэлийн шинэ технологийг нэвтрүүлсэн.

Энэ технологи нь кальци болон цайрын хосолмол хар тугалган бэхжүүлэгчийг ашиглахаас татгалзсан бөгөөд PVC цонх болон хаалга үйлдвэрлэхэд байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бий болгодог байна.

Энэхүү шинэ технологиор хийгдсэн Gealan профиль системийг экологийн хатуу шаардлагатай Европт ч хүүхдийн байгууллагад ашиглахыг зөвлөдөг. “Экологийн цэвэр бүтээгдэхүүн” гэсэн тэмдэгтэй тул та Gealan цонх болон хаалгыг худалдан авахдаа хүрээлэн буй орчныхоо аюулгүй байдалд огтхон ч санаа зовохгүй байж болно.

“Экологийн цэвэр бүтээгдэхүүн” Gealan цонхны системийн давуу талууд:

“хар тугалаг” цонхтой харьцуулахад бат бөх, эдэлгээ даах чадвар илүү,
Хөндий байшингийн дулаан тусгаарлах стандартыг хангасан
Профиль нүдэнд таатай, гялгар биш өнгөтэй.

Үнийн санал авах