Тусгаарлагч ханан нь хөнгөн цагаан каркас болон 16 мм зузаантай ус чийгний хамгаалалттай ДСП хавтан дүүргэлтээс бүрдэнэ. Энэхүү матералууд нь загварлаг, үзэмж сайтайн дээр бат бөх бөгөөд ариутгал цэвэрлэгээ хийхэд амар байдаг. Бүх төрлийн барилгад хүссэн өнгө загвараар захиалах боломжтой.

Мөн хаалгатай болон хаалгагүй кабинуудыг хийж болно.

ALT 118 профилийн систем нь сантехникийн өрөө, халуун усны өрөө, хувцас солих өрөө гэх мэт байгууламжид зориулагдсан.

Системийн үндсэн зорилт – хэрэглэхэд энгийн ба загварлаг орчин үеийн байх.

ALT 118 системийг ашиглан орон зайг мэдэгдэхүйц хэмнэж болох ба эдийн засгийн хэмнэлттэй, найдвартай байдал нь түүний гол давуу тал юм.

Энэхүү системд хаалгатай болон хаалгагүй загварын кабин үйлдвэрлэхэд зориулагдсан 5 төрлийн профиль байдаг.

Эдгээр профилийг ТУ BY 800017207.001-2005 стандартад нийцсэн AIMg 0.7Si 6063 маркийн хөнгөн цагааны хайлшаар хийдэг.

Стандарт өнгө: RAL9016 (цагаан), RAL7037 (саарал), RAL9006 (мөнгөлөг саарал).

Alutech ALT118 профилийн давуу талууд

Орчин үеийн загвар

  • Профиль хүрээ өргөн биш
  • Ил харагдах бэхэлгээний тоо цөөн учир цэвэр, үзэмжтэй
  • Дээд талын профиль нь бэхэлгээ харагдахгүй далд байхаар өвөрмөц хэлбэртэй

Хэмнэлттэй

  • Зангилаануудын шийдлийг оновчтой болгох замаар шийдэгдсэн бөгөөд. ALT 118 системийн 1 м2 үнэ нь зах зээлийн дундаж үнээс доогуур байдаг.

Тогтвортой, найдвартай

  • Дээд профилийг хүчитгэж өгснөөр 22-25 мм зузаан дүүргэлттэй системүүдээс дутахааргүй чанартай болдог.

Угсрахад энгийн

  • Ханын налууг босоо тэнхлэгийн хажуугийн нугалаагаар гаргах боломжтой.
  • Шалны тэгш бус гадаргыг роликтой тулгуурны ачаар тэгшилж болдог.
  • Пластик болон ган нуганаас сонголт хийж болно.
  • ALT118 системийг угсрахад тусгай тоног төхөөрөмж шаардлагагүй.

Хаалганы үнийн санал авах