Алютех группын роллетон хаалга нь гараж, үйлдвэрийн цех, агуулах, худалдааны төв зэрэгт суурилуулахад тохиромжтой хувилбар юм. Роллетон хаалга нь зай талбай бага эзэлдэг учир цахилгааны утас, усны хоолой гэх мэт холболтын хэрэгслүүдэд тээглэж саад болохгүй давуу талтай. Роллетон хаалгыг дотор болон гадна суурилуулж болох ба өргөнөөрөө 6 метр хүртэл, нийт талбайгаараа 18 мкв хүртэл хэмжээтэй захиалах боломжтой.

Роллетон хаалгыг зэврэлт, температурын хэлбэлзэл, суулт зэрэг орчны таагүй нөхцөлд тэсвэртэй шинж чанарыг агуулсан хөнгөн цагаанаар үйлдвэрлэдэг. Үүний зэрэгцээ хөнгөн цагаан нь бат бөх, экологийн цэвэр бүтээгдэхүүн юм. Энэ бүхэн нь роллетон хаалгыг найдвартай, эдэлгээ сайтай болгодог.

Алютех группын роллетон хаалгыг суурилуулахад том талбай шаардлагагүй. Хаалганы дээд хэсэгт эргэдэг гол бүхий хамгаалалтын хайрцаг бэхлэгдэх ба энэ нь хаалга хаагдах үед хаалганы хавтан дээш эвхэгдэх зориулалттай. Роллетон хаалгыг хаалттай үед задлах боломжгүй.

Роллетон хаалгыг тухайн барилгын архитектураас шалтгаалан гадна болон дотор талд ил болон далд монтажаар угсарч болно.

Үнэ

Эконом Классик Элит
2500х2125
2500х2250
2500х2500
2750х2250
2750х2500
Эконом:

  • Хөнгөн профиль
  • Гараар онгойлгох
  • Цоож / комплектод 3 түлхүүр/
  • 10 стандарт өнгө
Классик:

  • Хөнгөн профиль
  • Мотор, 1 удирдлага
  • Цоож / комплектод 3 түлхүүр/
  • 10 стандарт өнгө
Элит:

  • Хүчитгэсэн профиль
  • Мотор, 2 удирдлага
  • Аваарийн дохио
  • 10 стандарт өнгө

Хаалганы үнийн санал авах





Удирдлагын систем

Роллетон хаалгыг зориулалт болон санхүүгийн боломжоос шалтгаалан хэмнэлттэй хувилбар – гараар нээж хаадаг, мөн автомат мотор болон өөр олон нэмэлт үйлдлийн системтэй хувилбар байдаг.

Профиль

Роллетон хаалганы профиль цонхны хаалтны профилийг бодоход илүү зузаан байдаг. Зузаан -19мм, өндөр – 77мм. ALUTECH группын роллетон хаалганд хэрэглэгддэг 2 төрлийн профиль байдаг:
1. Хөөсөн дүүргэлттэй профиль. Дуу чимээ болон дулаан тусгаарлагч профиль нь давхар будагтай, сайн чанарын хөнгөн цагаан туузаар хийгдсэн тул эдэлгээ удаан, механик гэмтэл болон орчны нөлөөнд тэсвэртэй байдаг.
2. Шахмал хөнгөн цагаан профиль. Өндөржүүлсэн хамгаалалттай банк, дэлгүүр гэх мэт газруудад илүү тохиромжтой.

Роллетон хаалга: Өнгөний сонголт

Алютех групп нь ямар ч барилгын өнгө загвартай төгс зохицох өнгөний шийдлийн өргөн сонголтыг санал болгож байна. Энгийн роллет 19, шахмал роллет 20 өнгөний сонголттой.