Ворота Улан-Удэ компаний үйл ажиллагааны бас нэг чиглэл нь бүх төрлийн хашааны худалдаа, угсралтын ажил юм. Манай мэргэжлийн угсралтын баг профлист /хашааны зориулалттай металл хавтан/ хашааг шуурхай, найдвартай хийж гүйцэтгэнэ.
Зуслан болон хувийн эзэмшлийн газруудад хашаа маш чухал байдаг. Хашаа нь гадны хараанд өртөх, гадны хүн нэвтрэхээс хамгаалахаас гадна тухайн орчиндоо зохицсон загварлаг үзэмжтэй байх ёстой.
Профлист хашаа нь эдийн засгийн хувьд хэмнэлттэйн дээр бат бөх, үзэмж сайтай учир өргөн хэрэглэгддэг байна.