Ворота Улан-Удэ компани аж үйлдвэрийн газрууд, автосалон, угаалгын газар, үзэсгэлэн гэх мэт орчин үеийн дизайнтай шилэн байгууламжид зорулагдсан төгс шийдэл болох панорамик хаалгыг санал болгож байна. Зөвхөн ийм төрлийн хаалга л байгалийн гэрлийг чөлөөтэй нэвтрүүлэхээс гадна дотоод интерьерийг бүрэн харуулах боломжийг олгодог байна.
Панорамик хаалга барилгын дотор талыг чөлөөтэй харуулахас гадна сэндвич хавтангаар хийсэн хаалганы адил найдвартай, бат бөх чанартай байдаг.

Үнэ

  • 40-45 мм зузаантай панорам хавтан
  • Удирдлагын блок бүхий мотор
  • Хаалганы хавтангийн эдэлгээний хугацааг уртасгасан
  • 10 стандарт өнгө
  • Пүршний нөөц 100 000 цикл
  • Удирдлагын блок
  • Явган хаалга
  • 14 сарын баталгаат хугацаа
  • Захиалгын хугацаа: Менежрээс тодруулах

Үнийн санал авах





Панорамик хаалганы бүтэц

Панорамик хаалганы панель шахмал хөнгөн цагаан профиль болон гэрэл нэвтрүүлэгч цонхноос бүрддэг. Панорамик хаалга дан  шилэн байхаас гадна сэндвич хавтан хосолсон байж болдог. Панорамик хаалга суулгах хэмжээ 5*5 хүртэл метр байдаг ба олон төрлийн монтаж хийх боломжтой байдаг тул ямар ч барилгад суулгах боломжтой юм.

Стандарт 10 өнгөнөөс гадна захиалагчийн хүсэлтээр RAL каталогийн дурын өнгө нэмэлт төлбөртэйгөөр гарах боломжтой.

Панорамик хаалга хэд хэдэн янзаар үйлдвэрлэгддэг:

 

АЛПО -3мм, АЛП -14мм шилтэй дан панорамик хаалга, АЛМ цувралын бүх хавтангийн зузаан адил байдаг.

АЛПСО АЛПС цувралуудын доод хэсэг нь усан долгио хээтэй сэндвич хавтан байдаг. Бусад хэсэг нь 3мм болон 14мм зузаантай  АЛП эсвэл АЛПО цувралын панорам хавтан байдаг.

ПО цуврал. Энэ цувралын хаалганд 14мм зузаантай акрил шилэн дүүргэлтийг ашигладаг. Акрил нь бат бөх бөгөөд удаан хугацааны турш тунгалаг хэвээрээ байдаг давуу талтай. ПО цувралын панель байгалийн гэрлийг чөлөөтэй нэвтрүүлж эрчим хүчний зардлыг бууруулдаг.