Ворота Улан-Удэ компани ажлын байрны талбайг ашигтай зохион байгуулах, ажлын байрны ая тухтай нөхцлийг бүрдүүлэх офисын хаалтны ALT110 системийг санал болгож байна.

Офисын хаалт нь ажлын өрөө, яриа хэлэлцээрийн танхим, худалдааны төвүүдийн залыг тусгаарлах зориулалттай.
ALT110 хөнгөн цагаан хаалтын системийн тусламжтай ямар ч төрлийн архитектурын шийдлийг бий болгож болно.

Давуу талууд:

Дүүргэлтийн хувилбарууд. 4,5,6,8мм зузаантай шилээр дан болон давхар шиллэж болно. 4-16 мм зузаантай ДСП, МДФ болон бусад материалаар хийж болно. Битүү дүүргэлтийн нэг эгнээнд 8мм-н МПФ хавтанг ашигладаг.

Орчин үеийн дэгжин хэв маяг. Баганы харагдах өргөн 40 мм учир харагдах байдлаараа хөнгөн тунгалаг байдаг, мөн эконом хувилбарт баганы өргөн бүр 30мм байдаг.
Дэгжин хөнгөн цагаан түгжээ нь шугамыг төгс тодруулж өгдөг бөгөөд гоёлын элемент болдог. Тагны хэлбэр нь шулуун, бөөрөнхий хэлбэртэй байна.

Хэрэглээ. Профайлын тусгай хуваалтын ачаар профиль дотор цахилгаан, телефон, компьютерийн кабелийг далдлах боломжийг олгодог. Энэ тохиолдолд босоо болон хэвтээ чиглэлийн тэнхлэгүүдийн хоёр талд байрлах розеок, унтраалгыг далдлах боломжтой.

Өнгө загварын өргөн сонголт. Энэхүү систем нь шилэн болон битүү дүүргэлтийг хослуулах боломжтой байдаг бөгөөд шилний хувьд олон төрлийн сонголттой. Битүү дүүргэлтийн хувьд өнгө материалын өргөн сонголттой учир дахин давтагдашгүй өвөрмөц содон интерьер бүрдүүлэх боломжийг олгодог.

Олон хувилбартай.Тусгай эргэлтэт профиль нь дурын өнцөг үүсгэх боломжийг хангаж, 0-с 45 градус хүртэлх өнцөгтэй системийг ам дарагчгүйгээр байрлуулах боломж олгодог.

Угсрахад энгийн. Энэхүү системийг угсрах гол хэрэгсэл нь ган булангууд байдаг. Үйлдвэрээс угсрахад бэлэн байдлаар хүргүүлдэг учир будах, тайрч хэмжээ тааруулах гэх мэт нэмэлт ажиллагаагүй цаг хэмнэдэг давуу талтай.

Найдвартай бат бөх. Бат бөх чанарын стандарт шалгуурт (EN AW-6060 EN573-3:2003 ) нийцсэн учир өндөр, том хэмжээтэй захиалах боломжтойн дээр урт хугацааный баталгаа олгодог байна.

Задалж дахин өөрчилж угсрах боломж. Хаалт бүрийн элементүүдийг задалж, сольж болно. Дахин задалж угсрахад нэмэлт зардалгүйгээр богино хугацаанд офисын дотоод зохион байгуулалтыг өөрчлөх боломжийг олгодог.

Дуу чимээ тусгаарлалт. ALT110 систем нь дуу чимээ тусгаарлах өндөр үзүүлэлттэй учир ажлын таатай нөхцлийг бүрдүүлдэг байна.

Хаалганы олон төрлийн шийдэл. Нэг болон хоёр хавтастай, дан давхар шилтэй гээд олон төрлийн сонголттой.

Түүний хэмжээ нь тооцоо хийх