Ворота Улан-Удэ компаний санал болгож буй бас нэг төрлийн үйлчилгээ бол ажлын талбайн ашигтай зохион байгуулахад зориулагдсан ALT111 хөнгөн цагаан интерьер хана юм.

Хэрэглээний хүрээ маш өргөн:
Худалдааны заал, павильон, захиргаа ба үйлдвэрлэлийн зориулалттай газар, банк, оффис үзэсгэлэнгийн төвүүд, мөн түүнчлэн сургалт шинжлэх ухаан, фитнес төвүүд зэрэгт ашиглах боломжтой.

ALT111 интерьер хаалтны тусламжтай дурын интерьерийг бүрдүүлж болохоос гадна компаний өвөрмөц хэв маяг, цаашлаад ажлын бүтээмжид эергээр нөлөөлөх ажилчдын халуун дулаан уур амьсгалыг бий болгоно.

Системийг угсрахад ямар нэгэн хүндрэлтэй ажиллагаа гарахгүй - нүх өрөмдөх шаардлагагүй. Бэлтгэл ажилд шаардагдах ганц зүйл гэвэл профилийн өнцгийг зөв тааруулах байдаг.

ALT111 хаалтын системийн угсрах, задлах үйл ажиллагааг патентжуулсан шийдлийг ашиглан хялбаршуулсан бөгөөд энэ нь тэгш хэмтэй хоёр төрлийн хавчаарыг ашиглан дүүргэгчийг тогтооно. Тусгай зориулалтын кронштейнүүдийн тусламжтай хаалтыг цааш үргэлжлүүлэн угсарна.

ALT111 интерьер хаалтын системийн давуу талууд

  • бүх төрлийн хаалга суулгах боломжтой – модон, шилэн, хөнгөн цагаан г.м;
  • давхар тунгалаг дүүргэлттэй хөнгөн цагаан хаалганы угсралт энгийн, тохиромжтой байдаг;
  • дүүргэгч хавтан бүрийг тусад нь угсарч эсвэл салгах боломжтой
  • гол тулгуурыг шал болон таазанд бэхэлж болох ба булан тэгшлэгчтэй;
  • Зөвхөн хаалганд цоож тогтоох тохиолдолд өрөмдөж тогтооно.

Үнийн санал авах