Зогсоолын хаалт – авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хянах хамгийн тохиромжтой арга юм. Явган хүмүүс саадгүй явах боломжтой.

Зогсоолын хаалт авахдаа дахаар 2 зүйлийг харгалзан үзэх хэрэгтэй: явж өнгөрөх замын өргөн, хоногт орж гарах машины дундаж хэмжээ.

Зогсоолын хаалтыг хэн нээж хааж байхыг тодорхойлох хэрэгтэй: хамгаалагч, жолооч өөрөө эсвэл автоматаар нээгдэж хаагддаг байж болно.
Мөн автомат нэвтрэх / гарах системийг суулгах боломжтой. Энэ тохиолдолд цахилгаан сүлжээний тогтвортой байдал, тухайн бүс нутгийн салхины хурд, хаалтны хэмжээ, зогсоолын хаалтны хамгаалалт гэх мэтийг нарийн тооцоолох шаардлагатай. Стандарт зогсоолын хаалтны дундаж ачааллыг хоногт 100-200 цикл /1 удаа бүтэн нээгдэж хаагдсанаар 1 цикл болно/. Үүнээс илүү ачаалалтай нөхцөлд илүү ачаалал даах чадвар бүхий үйлдвэрийн зориулалттай зогсоолын хаалтыг сонгох хэрэгтэй.

Зогсоолын хаалтыг харуулын байрнаас эсвэл алсын удирдлагаар удирдах боломжтой. Зогсоолын хаалтны өртөг болон хүчин чадал хаалтын шугамны уртаас шалтгаална. Хаалтын шугам тэгш өнцөгт байдаг ба хүчтэй салхитай газар бөөрөнхий шугам санал болгодог.

Зогсоолын хаалтны комплект суурилуулах газрын онцлогоос шалтгаалан олон төрөл байдаг. Гэвч заавал байх элементүүд нь шугам, тумба, гэрэл цацруулагч наалтууд юм. Мөн аюулгүй байдлыг хангах зорилгоор саад мэдрэгч гэрэл, шугамны үзүүрийн тулгуур, явган хүний тор, дохионы гэрэл, нөөц тэжээл гэх мэт нэмэлтээр захиалах боломжтой.

Зогсоолын хаалтыг 2 үе шаттайгаар суурилуулдаг. Эхлээд газар доорх буюу бетон цутгах, кабель татах ажлууд, түүний дараа холболт, тохиргооны ажлууд ордог.

Зогсоолбн хаалтны үнэ

 
DoorHan:
  • Тумба Barrier
  • 1ш удирдлага
  • Дохионы гэрэл
  • Хаалтын шугамны баригч
  • Хаалтын шугамны таг
  • Гэрэл цацруулагч наалт
AN Motors:
  • Тумба ASB 6000
  • 2ш удирдлага
  • Демпфер FRK99 /зөөлөвч резин/
  • Шугам
  • Хаалтын шугамны таг
  • Гэрэл цацруулагч наалт
Somfy:
  • Тумба LEVIXO 30
  • 2ш удирдлага
  • Удирдлагын блок
  • Гэрэл цацруулагч наалт

Хаалганы үнийн санал авах





"Ворота Улан-Удэ” компани AN-Motors боло BFT гэсэн 2 хэрэглэгчдийн танил болсон үйлдвэрийн зогсоолын хаалтыг захиалгаар нийлүүлдэг.

AN-Motors брэндийн автомат зогсоолын хаалт ASB6000 гэсэн моделтой бөгөөд 3-6 метрийн урттай байдаг.

ASB6000 зогсоолын хаалт нь зах зээл дээрх хамгийн түгээмэл загвар бөгөөд комплектдоо 3 метрийн тэнцвэржүүлэгч пүрштэй;

ASB6000 зогсоолын хаалтны хөдөлгөөнийг тогтвортой байлгахын тулд үйлдвэрээс шугамны байрлалыг тогтоосон тохиргоотой, удирдлагын блокийг таниулсан байдалтайгаар нийлүүлдэг. Энэ нь зогсоолын хаалтыг угсарч ашиглалтанд оруулах ажиллагааг эрс хөнгөвчилдөг бөгөөд зөвхөн зогсоолын хаалтыг угсарч бэхлээд тохиргоо хийгээд хүлээлгэж өгөхөд бэлэн гэсэн үг.

ASB6000 загвар нь 200 Нм чадалтай хүчирхэг хөдөлгүүртэй, хөдөлгүүрийн хөргөгчтэй, бүх механик бүрдэлүүд металлаар хийгдсэн.

Мөн Ворота Улан-Удэ компани BFT үйлдвэрийн хэмжээ, хүчин чадал, үйлдлээрээ өөр хоорондоо ялгаатай дараах зогсоолын хаалтуудыг санал болгож байна. (MOOVIE, GIOTTO, MICHELANGELO).

Нэмэлт хэрэгсэл

Зогсоолын хаалтны аюулгүй байдал болон хэрэглээний тав тухыг нэмэгдүүлэхээр саад мэдрэгч гэрэл, дохионы гэрэл, нэвтрэх болон удирдлагын системүүдийг өргөн сонголттойгоор санал болгож байна.