Захиалагч санхүүгийн хязгаарлагдмал байдалд байгаа тохиолдолд хашааны дэлгэдэг хаалганд анхаарал хандуулах хэрэгтэй.

Энэ төрлийн хаалга нь гүйдэг хаалга суулгах зай байхгүй үед зөв шийдэл болдог. Хаалгыг нээж хаахад тодорхой хэмжээний зай хэрэгтэй ба сул тал гэвэл өвлийн улиралд нээж хаах талбайн цасыг цэвэрлэх шаардлагатай мөн салхинд өртөмтгий учир том хэмжээтэй хаалганд тохиромжгүй байдаг.

Давуу талууд

Хэрэглээний зарим нэг тохиромжгүй байдлыг эс тооцвол хашааны дэлгэдэг хаалга хувийн байшин болон үйлвэрийн газруудад эрэлттэй хэвээр байгаа. Бүтцийн хувьд энгийн, хэрэглээнд хялбар мөн бат бөх, засвар үйлчилгээ үзүүлэх боломжтой учир өргөн хэрэглэгддэг. Захиалагчийн гарт бэлэн очдог учир угсралтанд цаг хүч бага зарцуулдаг.

Үнэ

Эконом Стандарт Классик
3500*2000
4000*2000
4500*2000
Эконом:

  • Металл рам
  • Профлист /төмөр/ дүүргэлт
  • Нугас
  • Дотор түгжээ
Стандарт:

  • Металл рам
  • Профлист /төмөр/ дүүргэлт
  • Нугас
  • Дотор түгжээ
  • Мотор
Классик:

  • Хөнгөн цагаан рам, түгжээ
  • Сэндвич хавтан дүүргэлт
  • 2ш удирдлагатай мотор
  • Станларт 10 өнгө

Хаалганы үнийн санал авах





Хашааны дэлгэдг хаалганы бүтэц

Хашааны дэлгэдэг хаалга нугасаар бэхлэгдсэн 2 хавтас, ямар ч жинтэй хаалгыг зөөлөн нээж хаах, хаалганы эдэлгээний хугацааг уртасгагч орчин үеийн нугас, мөн захиалагчийн хүсэлтээр хаалган дээрээ болон хаалганы хажууд  ижил материалаар явган хаалга суурилуулах боломжтой.

Хаалганы хавтасны каркас тусгай ган хоолойгоор гагнагддаг, хэрэв төмөр торон хаалга бол төмөр тор өөрөө каркас болдог.

Хувь хүний захиалгад дурын өнгийг сонгож болдог, учир нь бүх өнгө үндсэн үнийн саналд багтсан байдаг. Профлист дүүргэлттэй хаалганд хаалганы нүүрэн талд ямар нэг залгаа, гагнаас, бэхэлгээ боолт харагдахгүй. Үүнээс гадна профлист нь үнийн хувьд хамгийн боломжийэ бөгөөд өнгө үзэмж сайтай материал юм.

Дэлгэдэг хаалганы гадаад үзэмжийг бүрдүүлэгч гол зүйл нь будаг байдаг билээ. Тусгай зориулалтын будгийг RAL каталогийн дурын өнгөөр үйлдвэрийн аргаар буддаг. Энэ нь уаг агаарын таагүй нөлөөлө болон зэврэлтээс бүрэн хамгаалагдсан бөгөөд зөвхөн механик аргаар будгийг зурах, ховхлох оролдлого хийж болох юм. Бусад ямар ч тохиолдолд будаг гандах хуурахгүй үргэлж шинээрээ байх болно.

Хашааны дэлгэлэг хаалганы мотор

Бүх төрлийн хаалганд мотор суулгаж болдог. Энэ нь хэд хэдэн давуу талтай:
- Цаг агаарын таагүй нөхцөл, хүйтэн үед хаалга онгойлгохын тулд гэрээсээ эсвэл гарах машинаасаа буух шаардлагагүй;
- Мотор суулгасан хаалга найдвартай хаагддаг;
- Хаалгыг алсын удирдлагын системээр тоноглох боломжтой, ингэснээр өөрийн болон зочдын машиныг дугаараар нь таних, хаалганы ойролцоо тасралтнүй зураг авдаг, эсвэл видео камер суулгах боломжтой.
Хэрэв захиалагч ирээдүйд хаалгандаа мотор суулгахаар шийдсэн бол үйлдвэрт урьдчилан сануулах хэрэгтэй. Учир нь мотор суулгах хаалганд зориулалтын холбогчийг сууулгах шаардлагатай байдаг.

Хашааны дэлгэдэг хаалганы үйлдвэрлэл

Хаалга хэрхэн үйлдвэрлэдэг тухай цухас дурьдах нь зүйтэй. Зөвхөн гадаад үзэмж талаас авч үзэхэд л үйлдвэрийн хаалга нь хэд дахин илүү, хаалганы чанар дээр ч мөн адил. Үйлдвэрийн нөхцөлд хаалганы геометрийн параметрүүд болон гагнуурын үеүүдийн чанарыг хангаж байгаа эсэхийг тогтмол шалгадаг.
Бүтээгдэхүүний чанарын өндөр түвшинг хангахын тулд чанарын хатуу хяналтыг тогтмол явуулдаг байна. Тиймээс хаалганы мөнгөн дээр хэмнэлт хийж үйлдвэрийн бус хаалга сонгохын оронд танд хамгийн ойр манай салбарт хандаж үнийн багахан зөрүүтэй ч эдэлгээ удаан өнгө үзэмж сайтай хэрэглэхэд энгийн баталгаат бүтээгдэхүүнийг сонгоорой.