«Алютех» компани хашааны гүйдэг хаалгыг захиалагч өөрөө ч угсрах болохоор хялбар технологийг бий болгосон.
Алютех компаний инженерүүдийн зохион бүтээсэн SG комплект нь 500 кг хүртэлх жинтэй 4200мм хүртэл өргөнтэй үйлдвэрийн болон ахуйн зориулалттай хашааны хаалганд зориулагдсан.

Шинэлэг технологи болон угсралтын энгийн ойлгомжтой шийдэл хоёр нь хашааны хаалгыг эдэлгээ удаан, бат бөх чанартай, үзэмжтэйн дээр хашааны гүйдэг хаалганы комплектыг боломжийн үнээр худалдаж авах боломжийг олгож байна.

Хашааны гүйдэг хаалганы үндсэн элементүүд болох хаалганы рам, чиглүүлэгч, булангийн холбох хэрэгслүүд, ролик, хөнгөн цагаан дүүргэлт, сэндвич панель гээд бүгд Алютех компаний өөрийн үйлдвэр дээр хийгддэг онцлогтой.

SG.01 500 кг хүртэл жинтэй жижиг гүйдэг хаалганд зориулагдсан комплект

Үндсэн үзүүлэлтүүд: SG 01 гүйдэг хаалганы комплект нь өргөнөөрөө 4200 мм хүртэл, жингээрээ 500 кг хүртэл хаалганд зориулагдсан

Роликон тулгуур

Роликны тулгуур /2ш/ нь чиглүүлэгч замны хамт хэрэглэдэх ба хаалгыг хэрэгтэй чиглэлд нь хөдөлгөх зориулалттай мөн хаалганы даацыг түүний фундаментад дамжуулах үүрэг гүйцэтгэнэ.

Чиглүүлэгч зам

Чиглүүлэгч зам /6м/ хаалганы доод хэсэгт бэхлэгдэх ба тулгуур ролик дээр хаалга нааш цааш чөлөөтэй гүйж байхад зориулагдсан.
Чиглүүлэгч зам нь хатуулаг чанар сайн бат бөх учир хаалганы хөдөлгөөнд саад болохгүй үргэлж дуу чимээ багатай хөнгөн байх болно.

Тулгуур ролик

Тулгуур роликийг /1ш/ чиглүүлэгч замны урд хэсэгт суурилуулах ба хаалга хаагдсан үед хаалганы ирмэгэнд дэмжлэг болох зориулалттай.

Доод баригч

Доод баригч /1ш/ нь хаалга хаагдсан үед тулгуур роликны ачааллыг өөр дээрээ авах зориулалттай. Баригчны бүтэц нь хаалганы хаагдах чиг бага зэрэг гажсан тохоилдолд ч бүрэн хаагдаж байхаар хийгдсэн давуу талтай.

Дээд баригч

Дээд баригч нь хаалганы дээд ирмэгийг хаалга хаалттай байх үед барьж байх мөн хаалганы хавтанг гажихаас урьдчилан сэргийлэх зориулалттай.

Дээд чиглүүлэгч

4 ширхэг баригч роликоос бүрдэх чиглүүлэгч нь хаалгыг урьдчилан тогтоосон чиглэлийн дагуу саадгүй чөлөөтэй гүйж байх үүргийг гүйцэтгэдэг.

Таг

Таг /1ш/ чиглүүлэшч замны дотор хош болон ус чийг орохоос хамгаалдаг.

Дагалдах хэрэгсэл:

Тохируулагч тавцан

Энэхүү тавцан нь роликон тулгуурт 2ш хэрэгтэй байдаг.

Шүдтэй араа

1 метрийн урттайгаар нийлүүлэгддэг бөгөөд чиглүүлэгч замд бэхэлснээр цахилгаан мотортой хосолж ажиллах боломжтой болно. Хашааны хаалга угсрахдаа хаалганы өөрийн өргөн дээр 1 метр шүдтэй араа нэмж тооцоолно.

Хашааны хаалганы автомат комплект

Alutech An-Motors ASL500 хашааны хаалганы автомат нь 600 кг хүртэлх жинтэй хашааны гүйдэг хаалганд зориулагдсан. Цаг агаарын эрс тэс уур амьсгалд ашиглагдахаар зохион бүтээсэн учир Оросын цаг уурын ширүүн нөхцөлд ч хэвийн ажиллагаагаа хадгалж байдаг давуу талтай.

Хашааны гүйдэг хаалганы бүдүүвч зураг